Her tür spor dalında bahis yapma imkanı sağlayan bahsegel geniş bir kategoriye sahiptir.

Canlı rulet masalarında kazanma oranı rulet türüne göre değişir, bettilt giriş bu farkları detaylı açıklar.

Global RTP ortalaması %95.2 iken, bettilt giriş slot oyunlarında bu oranı %97’ye çıkarmıştır.

Mobil rulet oyunları, bettilt giriş uygulaması üzerinden rahatlıkla oynanabilir.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАН

99501092

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАН
“ХҮЧЭЭ НЭГТГЭЕ: ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ”

Та бүхнийг Монголын Залуучуудын Эвслээс тав дахь жилдээ зохион байгуулж буй ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТАВДУГААР чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын Залуучуудын Эвсэл залуучуудын иргэний нийгмийн байгууллагын утга учиртай оролцоог хангах, залуучуудын бодит, зүй ёсны дуу хоолой, утга учиртай оролцоог бий болгохоор зорьж гурван жил дараалан ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЧУУЛГАН-ыг зохион байгуулсан.

2018 оноос эхлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран “Залуучуудын хөгжлийн чуулган” болгон өргөжүүлж, үндэсний хэмжээнд залуучуудыг оролцуулан, дуу хоолойг нь сонсож, төлөөллийг хангахыг зорьж байгаа бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн сайн туршлага болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү тав дахь удаагийн чуулган нь залуучуудын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, утга учиртай оролцох боломжийг бий болгох, хамтран ажиллах нөхцөлийг тэлэх. залуучуудын өөрсдийн оролцоотой санаачлага, үйл ажиллагааг дэмжихэд чиглэнэ

Та бүхэн манай чуулганд хүрэлцэн ирснээр:

• Залуучуудын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг судалж төр, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн үндсэн салбаруудын асуудлыг сонсож өөрийн санаа бодлыг илэрхийлэх;

• Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлгийн залуучууд, тэдний дэмжигчидтэй хамтран ажиллах боломжоо нэмэгдүүлэх;

• Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон дагалдан гарч буй бусад нэмэлт бодлогын баримт бичигт залуучуудын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт болон санаачлагыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.

Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй залуучууд та бүхэн дээрх боломжийг бүү алдаарай.

Чуулганы бүртгэл 2019 оны 8-р сарын 25-ны 12:00 хүртэл явагдана. Оролцогчдын тоо хязгаартай тул та бүхнийг амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн хуудаснаас таны чуулганд оролцох гэж буй зорилго, оруулах хувь нэмрийг харгалзан үзэж шалгаруулсны үндсэн дээр бид таньтай эргэн холбогдох болно.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/HspUriNu1xpKFZvH9

Зохион байгуулагч: Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл | Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам | Монгол Улсын Засгийн Газар | UNFPA Mongolia

Холбоо барих: 9950-1092; 9435-4963.

Залуучуудын Иргэний Нийгмийн Чуулган зохион байгуулах баг

#YouthDay #Залуучуудынсар #Youthforum2019

Сэтгэгдэл