ManoE

88094011

ManoE үнэт эдлэлийн дэлгүүр нь хуримын хос бөгж болон сүйн бөгжний 160 гаруй төрлийн өргөн сонголттойгоор захиалга авч байна. Мөн та бүхэн манай Япон мэргэжилтнүүдээр, Япон технологиор өөрсдийн хүссэн загвараар бөгжөө захиалан чанарын өндөр түвшинд урлуулах боломжтой.

 

“МanoE” бренд нь хэрэглэгчиддээ өөрийн сонгосон болон санал болгох үнэт эдлэлийн загвараа олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тусламжтайгаар хүссэн хэмжээ, хийцтэйгээр захиалан авах боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Манай корпораци нь үнэт эдлэлийг цутгахаас эхлүүлээд хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлээ маш нарийн технологийг ашигладаг. Өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн хажуугаар Япон болон Европын бренд бүтээгдэхүүнүүдийг захиалгаар урлаж хийдэг юм.

Улаанбаатар хотод өөрсдийн албан ёсны салбар дэлгүүрийг нээж байгаа нь Монголын хэрэглэгчиддээ Японы үнэт эдлэл үйлдвэрлэлийн технологийн чадвар, дарханы урлалыг хүргэх зорилготой юм.

Үйлдвэрээс шууд салбар дэлгүүрүүддээ бренд бүтээгдэхүүнүүдээ хүргүүлэн борлуулдаг учир үйлчлүүлэгчдэд маш том давуу талыг олгодог юм.

Бүтээгдэхүүний үнэ, загвар, хийц гээд бүх шинж чанаруудыг нь үйлчлүүлэгч бүртэйгээ харилцан тохиролцож, үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрэхүйц, дэлхийд цорын ганц, зөвхөн тухай үйлчлүүлэгчид зориулсан өндөр чанарын үнэт эдлэлийг бүтээх боломжийг олгодог юм.

Өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийг үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хийж бүтээдэг Японд ч ховор байдаг энэхүү үйлчилгээг Монголын хэрэглэгчиддээ илүү ойртож, тэдний хэрэглээ, хүслийг биелүүлж ажиллаж байна.

Мөн түүнчлэн бүх бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрийн үнээр борлуулж байгааг та бүхэндээ мэдэгдэхэд таатай байна.

Сэтгэгдэл