
Шинэ жилийн жинхэнэ доргио үдэшлэг хийхэд байгууллагын тань хүний тоо багадаад байна уу?
Хэрэв та анзаарсан бол их хотод маань аль хэдийн шинэ жилийн уур амьсгал ороод эхэлжээ. Тэр тусмаа албан байгууллагуудын хувьд жилд ховорхон тохиолдох тэрхүү гайхалтай үдшийг хэрхэн өнгөрөөх вэ гэсэн асуулт аль хэдийн тулгараад эхэлсэн гэдэгт итгэлтэй байна.
Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 160,000 гаруй аж ахуй нэгжүүд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа учир шинэ жил тэмдэглэх рестораны захиалга дүүрэхээс эхлүүлээд асуудал мундахгүй их бий. Гэхдээ бид танд энэ асуудлыг шийдэж өгөх болно.
Танай байгууллага хэтэрхий цөөхөн ажилтантайгаасаа болоод ресторан сонгоход асуудал тулгарч байна уу?
Цөөхөн хүнтэй жижиг байгууллагуудад тулгардаг номер нэг асуудал бол рестораны сонголт юм. Учир нь томоохонд тооцогдох өндөр зэрэглэл бүхий ресторанууд 15-хан хүн хүлээж авах нь юу л бол. Жилд ганцхан тохиолдох сэтгэл догдлом баяраа хааяа нэг ажлынхантайгаа нэг газар сууж байгаа юм шиг өнгөрүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Харин энэ асуудлыг хялбархан шийдэж болох нэгэн сайхан боломж байна. Энэ бол нэгдсэн хөтөлбөр бүхий шинэ жилийн хөтөлбөр юм.
Нэгдсэн хөтөлбөр гэж юу юм бэ гэж гайхаж байна уу? Ямар давуу талтай вэ?
Хамгийн энгийнээр тайлбарлахад цөөхөн хүнтэй олон өөр байгууллага нийлж нэг үдшийг доргио өнгөрөөнө гэсэн үг. Энэ нь ямар ашигтай юм бэ гэж үү?
Мэдээж дээр дурдсанчлан байгууллагаараа хааяа нэг гардаг шиг биш жинхэнэ хүлээн авалт, жинхэнэ үдэшлэг байх болно. Учир нь олон хүнтэй байх тусам мөнгөнд хэмнэлттэйн дээр хөтөлбөр улам баялаг болж меню сайжрах, хамтлаг дуучдын чансаа дээшлэх зэрэг маш том давуу талуудтайг сануулах нь зүйтэй. Мэдээж бүсгүйчүүд олонтой байгууллагын хувьд эсрэгээрээ эрчүүд олонтой байгууллагатай хамтран шинэ жил хийснээр тухайн үдшийн уур амьсгал тэр чигтээ өөрчлөгдөх болно. Түүнчлэн үдшийн цэнгүүнийг бүрэн утгаар нь мэдрэн байгууллагаа сурталчлах, хоорондоо танилцах, бусад байгууллагатай түншийн харилцаа тогтоох гээд маш олон боломжуудыг эдлээрэй.
Үдшийн цэнгүүнээ хэрхэн доргио өнгөрөөх вэ?
Цөөхөн хүнтэй байгууллагын хувьд шинэ жилийнхээ “party” дээрээ өндөр үнэтэй “А” зэрэглэлийн урлагийн тоглолт үзнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл гэдэг нь худал биш. Харин бид танай байгууллагад өөр хаана ч байхгүй энтертайнмент хөтөлбөрийг санал болгож байна. Үүдээр орохоос тань эхлээд тансаг улаан хивсэн дээр алхуулж, амтлаг халуун виногоор дайлах болно. Найрсаг туршлагатай хамт олон, тохь тухтай тансаг орчинд мэргэжлийн хөтлөгч, өвлийн өвгөн цасан охидтой хамт, хайртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэн уйдах завгүй нэгэн үдшийг жинхэнэ саагиж өнгөрөөцгөөе.
Бонус: Байгууллагынхаа шилдэг ажилтныг мэргэжлийн хөтлөгчөөр зарлуулан ёслол төгөлдөр тодруулах, азтан тодруулах сугалаанд оролцож супер шагналын эзэн болох, мэргэжлийн зурагчны авсан дурсамжит зургаа газар дээр нь угаалган авах, өвлийн өвгөн цасан охидын үзүүлбэр гээд асар олон боломж таныг хүлээж байна.