ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ 9-р сарын 21-нээс хичээллүүлэхээр боллоо
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр их, дээд сургуулиудыг есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ. Ц.Ганзориг: Хил дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээ, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горим буюу та […]