Her tür spor dalında bahis yapma imkanı sağlayan bahsegel geniş bir kategoriye sahiptir.

Canlı rulet masalarında kazanma oranı rulet türüne göre değişir, bettilt giriş bu farkları detaylı açıklar.

Global RTP ortalaması %95.2 iken, bettilt giriş slot oyunlarında bu oranı %97’ye çıkarmıştır.

Mobil rulet oyunları, bettilt giriş uygulaması üzerinden rahatlıkla oynanabilir.

Gold design

Gold design хаяг реклам чимэглэл, хэвлэл

Манай компани нь 2012 онд байгуулагдаж хаяг реклам, хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба бид энэ салбартай өөрийн гэсэн өнгө аяс, үйлчилүүлэгчдтэй болсон төдийгүй, тоног төхөөрөмжөө байнга сайжруулан гадаад дотоодын үзэсгэлэн яармагт тогтмол оролцож ажиллах хүчин салбартаа гарсан шинэ материал, шинэ технологийг байнга нэвтрүүлж ирлээ биднийг сонгон үйлчлүүлдэг байгууллага хувь хүмүүсдээ талархаж байна.
Бидний хийдэг үйлчилгээг дурдвал:
-Гадна болон дотор гэрэлтэй болон гэрэлгүй биет үсгэн хаяг,
-Мэдээллийн самбарууд 1 болон 2 талтай
-Хулдаасан, фото болон даавуун дээрх хэвлэл
-Өргөмжлөл, нэрийн хуудас, брошуре
-Туг дарцаг, ажлын хувцас, дээрх хэвлэлт буулгалт
-Аяга, үзэг бал тэмдэглэлийн дэвтэр дээрх буулгалт ухалт
-Лазер ухалт, зүсэлт, хуулга зүсэлт… зэргийг чанартай түргэн шуурхай хийж хэвлэж гүйцэтгэнэ. Мөн хуучин хаяг реклам сэргээн засварлана

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАН

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАН
“ХҮЧЭЭ НЭГТГЭЕ: ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ”

Та бүхнийг Монголын Залуучуудын Эвслээс тав дахь жилдээ зохион байгуулж буй ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТАВДУГААР чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын Залуучуудын Эвсэл залуучуудын иргэний нийгмийн байгууллагын утга учиртай оролцоог хангах, залуучуудын бодит, зүй ёсны дуу хоолой, утга учиртай оролцоог бий болгохоор зорьж гурван жил дараалан ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЧУУЛГАН-ыг зохион байгуулсан.

2018 оноос эхлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран “Залуучуудын хөгжлийн чуулган” болгон өргөжүүлж, үндэсний хэмжээнд залуучуудыг оролцуулан, дуу хоолойг нь сонсож, төлөөллийг хангахыг зорьж байгаа бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн сайн туршлага болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү тав дахь удаагийн чуулган нь залуучуудын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, утга учиртай оролцох боломжийг бий болгох, хамтран ажиллах нөхцөлийг тэлэх. залуучуудын өөрсдийн оролцоотой санаачлага, үйл ажиллагааг дэмжихэд чиглэнэ

Та бүхэн манай чуулганд хүрэлцэн ирснээр:

• Залуучуудын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг судалж төр, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн үндсэн салбаруудын асуудлыг сонсож өөрийн санаа бодлыг илэрхийлэх;

• Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлгийн залуучууд, тэдний дэмжигчидтэй хамтран ажиллах боломжоо нэмэгдүүлэх;

• Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон дагалдан гарч буй бусад нэмэлт бодлогын баримт бичигт залуучуудын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт болон санаачлагыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.

Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй залуучууд та бүхэн дээрх боломжийг бүү алдаарай.

Чуулганы бүртгэл 2019 оны 8-р сарын 25-ны 12:00 хүртэл явагдана. Оролцогчдын тоо хязгаартай тул та бүхнийг амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн хуудаснаас таны чуулганд оролцох гэж буй зорилго, оруулах хувь нэмрийг харгалзан үзэж шалгаруулсны үндсэн дээр бид таньтай эргэн холбогдох болно.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/HspUriNu1xpKFZvH9

Зохион байгуулагч: Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл | Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам | Монгол Улсын Засгийн Газар | UNFPA Mongolia

Холбоо барих: 9950-1092; 9435-4963.

Залуучуудын Иргэний Нийгмийн Чуулган зохион байгуулах баг

#YouthDay #Залуучуудынсар #Youthforum2019

XMF

XMF

🇲🇳 XMF 2019 – Хуур Хөгжмийн Наадам
Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг XMF 2019 гурав дахь жилдээ өргөн хүрээнд 2019 оны 08сарын 23, 24 –ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Наадмын зорилго жилийн жилд залуу нуугдмал авъяас тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм.
Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, Хамтран зохион байгуулагчаар MONGOL HD, Shoppy.mn, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технелогийн хүчийг ашигласан мэргэжлийн тайзыг засч залуучууддаа хүргэх гэж байна.

🇺🇸 XMF 2019 – Xyyp Music Festival
XMF 2019, Mongolian largest music festival will be held on 23 & 24 August at the National Sports Stadium this year.
Every year we aim to bring out the new hidden talent on the stage and to show how they can take over the audience by storm. We also bring in wide-range of international team and artists to our festival.
This year, we are creating the most fascinating stage by introducing completely different theme and concept with our new innovative technology and highly professional team. Main Organizer: BRB, Co Organizer: Mongol TV , Shoppy.mn, Powered By: Golomt Bank

🇲🇳 Тасалбар худалдаалах тухай:
1. Socialpay application (Голомт банк)
2. www.shoppy.mn
3. www.xyypmusicfestival.com сайтаар онлайн тасалбар 06 сарын 24 –ны өдрөөс эхлэн худалдаан гарна.

🇺🇲 TICKET INFORMATION
1. Socialpay Application (Golomt Bank)
2. www.shoppy.mn
3. www.xyypmusicfestival.com
General tickets will be available for sale on June 01th

🇲🇳 Тасалбарын үнэ:
Early bird: 10000₮ (7 сарын 1 хүртэл)
Advanced: 15000₮ (8 сарын 1 хүртэл)
Special (3 хүний): 30000₮ (8 сарын 1 хүртэл,1 өдрийн, нийт 500ш тасалбар зарна)
Crew багц (5 хүний): 60000₮ (8 сарын 1 хүртэл,1 өдрийн, нийт 500ш тасалбар зарна)

Энгийн 1 өдрийн: 20000₮ (8 сарын 1-ээс 8 сарын 24 хүртэл)

www.xyypmusicfestival.com
Лавлах утас: +976 83017777, 97016767

🇺🇸 TICKET PRICE:
Early Bird ticket: 10000MNT (until 01 JULY)
Advanced ticket: 15000MNT (until 01 AUGUST)
Special ticket (3 people): 30000MNT (until 01 AUGUST, 1 day ticket, total 500pcs ticket available)
Crew ticket (5 people): 60000MNT (until 01 AUGUST, 1 day ticket, total 500pcs ticket available)

Normal 1 Day ticket: 20000MNT (from AUG 1th to AUG 24th)

For further information: +976 83017777
www.xyypmusicfestival.com

📣📣📣ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ДУУЛИАНТАЙ EVENT ЗАРЛАГДЛАА!
👽🇲🇳🛸🌍🕊
Үл мэдэгдэх нисдэг биет, харь гариг сонирхогч, судлагчдад зориулсан чуулга уулзалт дахин зохион байгуулагдах гэж байна.

👨‍🚀🦸‍♂️💁‍♀️🤖👽Өмнөх удаагийн чуулга уулзалтад ирж амжаагүй, өшөө их зүйлсийг хүсэн хүлээсэн хүн бүхнийг урьж байна!
Хязгааргүй огторгуйн хаа нэгтээ бидний адил амьдрал цэцэглэсэн гариг бий юу? Тэд бидэндээр урьд өмнө ирж байсан уу? Манай дэлхий дээр тэднийг харж байсан, тэр ч бүү хэл учирч байсан хүн байдаг юм биш биз?
Хэн бүхэнд нээлттэй энэ л сэдэв өдгөө дэлхий даяар амны зугаа, хий хоосон төсөөлөл мэт санагдахаа эгнэгт больжээ. Техник технологи хөгжиж, он цаг урагшлах тусам энэ дэлхийнхээ хүрээнээс халин сэтгэж, хаа нэгтээх нэгэн гаригийн тухай шинжлэх ухаанчаар, логик дэс дараалалтай бодлогширдог болсон цаг иржээ. Дэлхий даяар олон олон судлаач шинжээч нарын уулзалт чуулган энэ л сэдвийн хүрээнд явагддаг болсон нь нууц биш болжээ. 🇲🇳Монголчууд бид тэдэнтэй энэ л өдөр эн зэрэгцэх болно.

-Чуулга уулзалтын хүрээнд Дэлхийн Раелын хөдөлгөөний төлөөлөгчид болох 🇯🇵Япон 🇨🇳Хятад улсаас зочин ирж бидэнд өөрсдийн мэдлэг мэдээллээ хуваалцах болно. Мөн өөрийн нүдээр харь гаригийн хөлгийг харж байсан гэх олон олон хүмүүсийн дурсамжийг хамтдаа хуваалцах болно.
Бид энэ талаар мэргэшсэн, олон жил судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэн судлаач, олны танил эрхмүүдийг урин оролцуулахаар ажиллаж байна.

-Хөтөлбөрийн хүрээнд бид 21-р зууны техник технологийн үсрэнгүй хөгжил, түүнтэй салшгүй холбоотой бидний ирээдүйн өөрчлөлт шинэчлэлтийн тухай, мөн 🚀🛰цөмийн зэвсэг, 🕊эх дэлхийн энх тайван гээд олон оюунлаг сэдвээр ч мөн ярилцах боломжтой.

-Чуулга уулзалт 🥇🥈удаа болно.
Та бүхнийг урьж байна.
⏱Хэзээ: 2019 оны 9-р сарын 7, 8 өдөр.
14: 00 цагаас.
🗺Хаана: IT Park (Мэдээлэл технологийн үндэсний парк, Өргөө 2 кино театрын хажуу талын хаалга буюу, ШУТИС-ийн замын эсрэг талд), 2 давхрын хурлын танхим.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын UFO, харь гариг сонирхогчид” пэйж хуудсаар болон, ☎️9966 9981 утсаар холбогдон авах боломжтой.

👽👽🌎We Want To Believe.🌍🛸🛸🛸

Nico event

NekoEvent #1: Back to Ghibli

Зээээ~❤ Нэкосабс хадмал орчуулгын багийн анхны өдөрлөг ийнхүү зарлагдаж буйг дуулгахад таатай байна. Энэхүү өдөрлөгөөр манай багийнхантай танилцахын сацуу, алдарт Ghibli студийн бүтээлүүдээр нэг өдөр амьсгалах юм. Хөгжөөнт тоглоом, кино үзвэр, амтат хоол, косплей үзүүлбэрүүд, халуун дулаан Нэко гэр бүл та бүхнийг хүлээж байна ❤

🔹Дэлгэрэнгүй мэдээлэл

◼Хэзээ: 2019.09.08, Ням гарагт
◼Хаана: The Joy Restaurant (Тэнгис Кино Театрын урд талын KFC-гийн B1 давхарт)
◼Насны хязгаар: 15+
◼Хүний тоо: 100
◼Такс: 20’000₮

🔹Таксанд багтах зүйлс

◼Хоол
◼Ус+Ундаа
◼Нэкосабс энгэрийн тэмдэг
◼Ханын постер

🔹Урилгаар

◼Kitsune Cosplay Team

Таксаа урьдчилж захиалсан хүмүүст нэконууд нь хүргэж өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоод аваарай 😘
Холбогдох утас: 99779029, 99793500

ikh tenger club

Ikh tenger club house

Та гэр бүл, найз нөхөд хамт олноороо манайхыг зорин ирж амтат хоол, олон төрлийн коктейл, манай special цай зэргийг амтлаарай. Бидний давуу тал нь хотын төвөөс холгүй, цэвэр агаарт, туул голын эрэг дээр байрладаг бөгөөд хүүхдийн тоглоомын талбайтай, гадна орчноо сайн тохижуулсан болно. Тиймээс та гэр бүлээрээ манайхыг зорин ирж цагийг тав тухтай өнгөрүүлээрэй.

  1. Нэг давхарын лоунж

80 хүртэлх хүний багтаамжтай лоунжид  та амтат хоол зооглон, тав тухтай үйлчлүүлэх боломжтойгоос гадна төрсөн өдөр, хүүхдийн үсний найр, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулах боломжтой. Олон янзын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой хөгжим, гэрэлтүүлэг, лед дэлгэцтэй.

  1. Караоке /karaoke/

Манайд караоке өрөөнүүд:

6 хүртэлх хүний багтаамжтай – 1 цагийн 40 000

15 хүртэлх хүний багтаамжтай – 1 цагийн 50 000

30 хүртэлх хүний багтаамжтай – 1 цагийн 70 000

Гэсэн өрөөний сонголтуудтай бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлог тохижилттой, дотроо ариун цэврийн өрөөтэй болно.

Та караокены сет менюнээс сонгон 2-3 цаг хөнгөлүүлэх, мөн төрсөн өдрийн урамшуулалд 2цаг + 500 мянган төгрөгөөс дээш дүнгээр үйлчлүүлбэл оргилуун дарс, 1 сая төгрөгөөс дээш дүнгээр үйлчлүүлбэл виски бэлгэнд авах боломжтой. Та сет менюны дэлгэрэнгүйг зургийн цомгоос үзээрэй.

  1. Гарден

Манайх зуны улиралд гадаанаа 60 хүртэлх хүний багтаамжтай задгай талбайг нээн ажиллуулдаг бөгөөд, төрсөн өдөр, тэмдэглэлт баяраа зуны дулаан цагт шинэлэг байдлаар тэмдэглэхийг хүсвэл манай гарденг сонгоорой.

  1. Дээврийн терраса

Зуны улиралд та манай 3 давхарын терассанд үйлчлүүлж байгалийн сайхныг болон, Улаанбаатар хотыг харах боломжтой. 150 хүртэлх хүний багтаамжтай терассанд эвент, шоу, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулах боломжтой.

  1. Шилэн ВИП гэрүүд

Манайд өөр өөрийн гэсэн өвөрмөц тохижилт бүхий 6 шилэн ВИП гэрүүд байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлэн ашиглалтанд орох болно. Та зөвхөн гэр бүл, найз нөхдөөрөө тав тухтай, онцгой орчинд байж үйлчлүүлэхийг хүсвэл манай ВИП өрөөг сонгоорой.  ВИП өрөөнд зөвхөн гишүүнчлэлийн картаар үйчлүүлэх бөгөөд та нэг дор 1 сая төгрөгөөр үйлчлүүлбэл, эсвэл биллээ цуглуулаад 3сая хүргэвэл гишүүнчлэлийн карт авах эрх үүснэ. Та гишүүнчлэлийн картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг карт гэсэн хэсгээс уншаарай.

Khatan sondor

Khatan sondor beauty salon

Манай салон гоо Бүсгүйчүүд-Хатан сондоруудынхаа үсний үзүүрээс, хөлний үзүүр хүртэлх бүтэн биеийн го сайханд хүрч үйлчлэхийг зорин ажилладаг. “Таны гоо сайханыг хэлхэнэ”

 

Бүх үйлчилгээ нэг дороос…

Enprint 3D

Enprint 3D

Манайх бүх төрлийн 3д хэвлэцийн үйлчилгээ үзүүлнэ.

Хуримын урилга

Хуримын урилга

Бүх төрлийн Урилга, Мэндчилгээг өнгө загвар, материалын өргөн сонголттой хийж гүйцэтгэж байна.
Бид эдгээр бүхий л төрөлд зориулан захиалгаа авч байгаа.
-Хурим найр
-Тэмдэглэлт өдөр
-Одонгын найр
-Төрсөн өдөр
-Хүүхдийн даахь үргээх
-Хонхны баяр
-Ойн баяр
-Нээлтийн арга хэмжээ
-Event
-Vip
Мөн та өөрийн сонирхсон загвараа захиалан хийлгэх боломжтой.

Sarnaiih

СарнайХ цэцгийн дэлгүүр

Манай цэцгийн дэлгүүр нь чанартай, өнгө үзэмж сайтай, өвөрмөц зохиомж бүхий төрөл бүрийн гоёмсог цэцгийн баглаагаар танд үйлчилж байна.

Flora

FLORA цэцгийн дэлгүүр

Манай Флора центр ХХК нь албан байгууллагуудын хүлээн авалт, interior амьд болон хиймэл цэцгэн чимэглэлийн захиалгуудыг тогтмол авч хийж гүйцэтгэдэг байгаа.

Бидний хийж гүйцэтгэсэн дараагийн ажил болох Pergola Rooftop Bar -н хана болон баганын чимэглэлийг та бүхэндээ танилцуулж байна.

Байгальд байх мэт мэдрэмжийг төрүүлэх хотын хамгийн nice rooftop болсон гэдэгт итгэлтэй байна!

Monbakery

Monbakery

1. Monbakery cafe 1 – 3,4-р хороолол, Ахуй Үйлчилгээний ордны баруун талд Утас:99776473
2. Monbakery cafe 2 – Зүүн 4 зам Торгоны зам төв, Миний дэлгүүр дотор Утас: 99770643
3. Monbakery cafe 3 – Улсын Клиникын 1-р эмнэлэг Утас: 99773823

Салбарууд:
1. Номин УИД супермаркет
2. Номин River garden супермаркет- River garden хороолол
3. Номин плаза супермаркет- 3,4-р хороолол
4. Номин Өнөр супермаркет – 1-р хороолол
5. Номин Хан уул – АПУ-ын баруун талд Номин Агуулах дотор
6. Оргил Энкаунто супермаркет
7. Оргил Шилтгээн – Зайсан
8. Good Price supermarket – Хүүхдийн 100
9. Good Price supermarket – Zaisan Square
10. Good Price supermarket – Их Монгол хороолол
11. Fresco-1 supermarket – Богд ар хороолол
12. Миний Хайпермаркет- Нарны зам дагуу Замын цагдаас зүүн тийш
13. Home plaza-2 supermarket-Дүнжингарав хороололын баруун талд

Ninjee & Saraa

Ninjee & Saraa Shop

2007 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа “NINJEE” хувцас захиалгын газар нь 2013 оноос албан ёсоор “NINJEE’S TAILOR” брэнд болон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Гадаадын импортыг орлох костюмны хослол, гадуур хувцас, гоёлын пальтон зэргийг үйлдвэрлэх, эх орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ажлын байр бий болгох зорилготой ажиллаж байна. Манай хамт олон социализмын үеийн болон орчин үеийн европ стандарыг бүрэн эзэмшсэн мастер оёдолчин, эсгүүрчдийн бүрэлдэхүүнтэй.
Сүүлийн 3 жил монгол эр хүний биеийн онцлогт тохируулан дэлхийн загварын чиг хандлагад тохирсон, хамгийн өндөр үнэтэй гар эсгүүрийн аргачлаар костюмны хослол, гадуур хувцас, гоёлын пальтон, бүх төрлийн европ хувцасыг захиалагчийн хүсэлтэнд нийцүүлэн урлаж байна.

Arco Valeno Mongolia Tailor Shop

Arco Valeno Shop

Arco Valeno брэнд нь таны биенээс хэмжээ аван таны биеийн онлцогт тохирсон өдөр дутамын болон хуримын хослолыг захиалгаар хийж үйлчилж байна.

 

Та манай хуримын багцаас сонгон захиалснаар
Захиалгын хослолын өмд 1ш + пиджак 1ш + Захиалгын сорочик 1ш + Эрвээхэй зангиа 1ш + Энгэрийн алчуур 1ш + Arco Valeno брэндийн хосын хувцасаа өмсөн хуримын дурсгалын зурагаа авахуулахаас гадна хуримын үйл ажиллагаа дууссаны дараа энгийн хослол болгох боломжтой.
Ингэснээр та хуримдаа өөр ямар нэгэн хүний хослолыг түрээслэж өмсөлгүйгээр өөрийн хослолоороо 2 өөр мэдрэмжийг мэдрэх боломжтой.

premier tailor

Premier Tailor

Herno бренд нь 70 гаруй жилийн түүхтэй Дэлхийн тансаг зэрэглэлийн бренд бөгөөд зөвхөн эрэгтэй эмэгтэй гадуур хувцас үйлдвэрлэдэг юм. Нано технологи болон Сарториа хэв шинжийг хувцсандаа агуулдгаараа онцлог билээ. Тус бренд-ийн өвөл зуны шинэхэн коллекцууд манай дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж байна.

BRB

BRB

Арга хэмжээ төлөвлөлт, зохион байгуулах
Тоног төхөөрөмжийн түрээсийн цогц үйлчилгээ

Event management & Planning
Stage & Equipment Rental
LED Screen Merchandise
Арга хэмжээ төлөвлөлт , тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ: Бүх төрлийн хурал, үзэсгэлэн экспо, шоу тоглолт, хурим найр, ойн баяр, нээлт хаалтын арга хэмжээнүүдийг цогцоор нь төлөвлөн зохион байгуулдаг. Түгээмэл хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд болох:
– LED дэлгэц
– Хөгжим
– Гэрэл
– Тайз засал
– Эх бэлтгэл (дизайн)
– Хэвлэлт , тогтоолт
– Чимэглэл зэргийг түрээсийн үйлчилгээнд харилцагч нартаа цогцоор нь санал болгодог #1 арга хэмжээний компани.
Медиа сурталчилгааны суваг: Улаанбаатар хотод 40 гаруй томоохон аж ахуйн нэгжүүдэд 80 гаруй сурталчилгааны дижитал ухаалаг дэлгэцүүд байршиж байна.

D-LIght Mongolia

D-LIght Mongolia

“DLIGHTS” ХХК нь 1996 оноос үйл ажиллагаагаа эхэлж, мэргэжлийн чадварлаг инженер техникчдээр багаа бүрдүүлэн Монголын урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн билээ. Бид соёл урлаг, шоу тоглолт, бизнес, спорт болон бусад бүхий л салбарынхантай хамтарч ажилладаг бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудын өндөр чанартай дууны тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг,лэд дэлгэц ,тайз, карказ, тусгай эффектүүдийн төхөөрөмжүүдээр мэргэжлийн өндөр түвшинд үйлчилж, түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм.

LED ID Co.,Ltd

LED ID Co.,Ltd

Таны төсөөллийг бодит болгох мэргэжлийн баг 2019 оны шинэ загварын хуримын чимэглэлийг санал болгож байна.