Her tür spor dalında bahis yapma imkanı sağlayan bahsegel geniş bir kategoriye sahiptir.
Canlı rulet masalarında kazanma oranı rulet türüne göre değişir, bettilt giriş bu farkları detaylı açıklar.
Global RTP ortalaması %95.2 iken, bettilt giriş slot oyunlarında bu oranı %97’ye çıkarmıştır.
Mobil rulet oyunları, bettilt giriş uygulaması üzerinden rahatlıkla oynanabilir.
“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар цагдан хорьсон мэдээллийг Авлигатай тэмцэх газар баталгаажууллаа.
Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон үндэслэлээр АТГ-аас эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байсан талаар бид өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан билээ.
Х.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийг эргэн сануулбал, түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Гэвч түүний зээл хүндэрсэн талаар Хөгжлийн банк мэдээлж байсан. Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан билээ.
Source: www.ikon.mn



