Хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтжээ

Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Явган зорчигчийг мөргөж амийг нь хохироогоод зугтсан хэрэг гарлаа.

Тодруулбал, өнөөдөр буюу 2020.08.12-ны өдрийн 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч, 25 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.

Уг жолоочийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.

Гэрэл зургийг ТЦА

Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх,  шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТЦА www.ikon.mn

Сэтгэгдэл