Her tür spor dalında bahis yapma imkanı sağlayan bahsegel geniş bir kategoriye sahiptir.

Canlı rulet masalarında kazanma oranı rulet türüne göre değişir, bettilt giriş bu farkları detaylı açıklar.

Global RTP ortalaması %95.2 iken, bettilt giriş slot oyunlarında bu oranı %97’ye çıkarmıştır.

Mobil rulet oyunları, bettilt giriş uygulaması üzerinden rahatlıkla oynanabilir.

Nico event

NekoEvent #1: Back to Ghibli

Зээээ~❤ Нэкосабс хадмал орчуулгын багийн анхны өдөрлөг ийнхүү зарлагдаж буйг дуулгахад таатай байна. Энэхүү өдөрлөгөөр манай багийнхантай танилцахын сацуу, алдарт Ghibli студийн бүтээлүүдээр нэг өдөр амьсгалах юм. Хөгжөөнт тоглоом, кино үзвэр, амтат хоол, косплей үзүүлбэрүүд, халуун дулаан Нэко гэр бүл та бүхнийг хүлээж байна ❤

🔹Дэлгэрэнгүй мэдээлэл

◼Хэзээ: 2019.09.08, Ням гарагт
◼Хаана: The Joy Restaurant (Тэнгис Кино Театрын урд талын KFC-гийн B1 давхарт)
◼Насны хязгаар: 15+
◼Хүний тоо: 100
◼Такс: 20’000₮

🔹Таксанд багтах зүйлс

◼Хоол
◼Ус+Ундаа
◼Нэкосабс энгэрийн тэмдэг
◼Ханын постер

🔹Урилгаар

◼Kitsune Cosplay Team

Таксаа урьдчилж захиалсан хүмүүст нэконууд нь хүргэж өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоод аваарай 😘
Холбогдох утас: 99779029, 99793500

ikh tenger club

Ikh tenger club house

Та гэр бүл, найз нөхөд хамт олноороо манайхыг зорин ирж амтат хоол, олон төрлийн коктейл, манай special цай зэргийг амтлаарай. Бидний давуу тал нь хотын төвөөс холгүй, цэвэр агаарт, туул голын эрэг дээр байрладаг бөгөөд хүүхдийн тоглоомын талбайтай, гадна орчноо сайн тохижуулсан болно. Тиймээс та гэр бүлээрээ манайхыг зорин ирж цагийг тав тухтай өнгөрүүлээрэй.

  1. Нэг давхарын лоунж

80 хүртэлх хүний багтаамжтай лоунжид  та амтат хоол зооглон, тав тухтай үйлчлүүлэх боломжтойгоос гадна төрсөн өдөр, хүүхдийн үсний найр, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулах боломжтой. Олон янзын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой хөгжим, гэрэлтүүлэг, лед дэлгэцтэй.

  1. Караоке /karaoke/

Манайд караоке өрөөнүүд:

6 хүртэлх хүний багтаамжтай – 1 цагийн 40 000

15 хүртэлх хүний багтаамжтай – 1 цагийн 50 000

30 хүртэлх хүний багтаамжтай – 1 цагийн 70 000

Гэсэн өрөөний сонголтуудтай бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлог тохижилттой, дотроо ариун цэврийн өрөөтэй болно.

Та караокены сет менюнээс сонгон 2-3 цаг хөнгөлүүлэх, мөн төрсөн өдрийн урамшуулалд 2цаг + 500 мянган төгрөгөөс дээш дүнгээр үйлчлүүлбэл оргилуун дарс, 1 сая төгрөгөөс дээш дүнгээр үйлчлүүлбэл виски бэлгэнд авах боломжтой. Та сет менюны дэлгэрэнгүйг зургийн цомгоос үзээрэй.

  1. Гарден

Манайх зуны улиралд гадаанаа 60 хүртэлх хүний багтаамжтай задгай талбайг нээн ажиллуулдаг бөгөөд, төрсөн өдөр, тэмдэглэлт баяраа зуны дулаан цагт шинэлэг байдлаар тэмдэглэхийг хүсвэл манай гарденг сонгоорой.

  1. Дээврийн терраса

Зуны улиралд та манай 3 давхарын терассанд үйлчлүүлж байгалийн сайхныг болон, Улаанбаатар хотыг харах боломжтой. 150 хүртэлх хүний багтаамжтай терассанд эвент, шоу, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулах боломжтой.

  1. Шилэн ВИП гэрүүд

Манайд өөр өөрийн гэсэн өвөрмөц тохижилт бүхий 6 шилэн ВИП гэрүүд байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлэн ашиглалтанд орох болно. Та зөвхөн гэр бүл, найз нөхдөөрөө тав тухтай, онцгой орчинд байж үйлчлүүлэхийг хүсвэл манай ВИП өрөөг сонгоорой.  ВИП өрөөнд зөвхөн гишүүнчлэлийн картаар үйчлүүлэх бөгөөд та нэг дор 1 сая төгрөгөөр үйлчлүүлбэл, эсвэл биллээ цуглуулаад 3сая хүргэвэл гишүүнчлэлийн карт авах эрх үүснэ. Та гишүүнчлэлийн картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг карт гэсэн хэсгээс уншаарай.

Khatan sondor

Khatan sondor beauty salon

Манай салон гоо Бүсгүйчүүд-Хатан сондоруудынхаа үсний үзүүрээс, хөлний үзүүр хүртэлх бүтэн биеийн го сайханд хүрч үйлчлэхийг зорин ажилладаг. “Таны гоо сайханыг хэлхэнэ”

 

Бүх үйлчилгээ нэг дороос…

Enprint 3D

Enprint 3D

Манайх бүх төрлийн 3д хэвлэцийн үйлчилгээ үзүүлнэ.

Хуримын урилга

Хуримын урилга

Бүх төрлийн Урилга, Мэндчилгээг өнгө загвар, материалын өргөн сонголттой хийж гүйцэтгэж байна.
Бид эдгээр бүхий л төрөлд зориулан захиалгаа авч байгаа.
-Хурим найр
-Тэмдэглэлт өдөр
-Одонгын найр
-Төрсөн өдөр
-Хүүхдийн даахь үргээх
-Хонхны баяр
-Ойн баяр
-Нээлтийн арга хэмжээ
-Event
-Vip
Мөн та өөрийн сонирхсон загвараа захиалан хийлгэх боломжтой.

Sarnaiih

СарнайХ цэцгийн дэлгүүр

Манай цэцгийн дэлгүүр нь чанартай, өнгө үзэмж сайтай, өвөрмөц зохиомж бүхий төрөл бүрийн гоёмсог цэцгийн баглаагаар танд үйлчилж байна.

Flora

FLORA цэцгийн дэлгүүр

Манай Флора центр ХХК нь албан байгууллагуудын хүлээн авалт, interior амьд болон хиймэл цэцгэн чимэглэлийн захиалгуудыг тогтмол авч хийж гүйцэтгэдэг байгаа.

Бидний хийж гүйцэтгэсэн дараагийн ажил болох Pergola Rooftop Bar -н хана болон баганын чимэглэлийг та бүхэндээ танилцуулж байна.

Байгальд байх мэт мэдрэмжийг төрүүлэх хотын хамгийн nice rooftop болсон гэдэгт итгэлтэй байна!

Monbakery

Monbakery

1. Monbakery cafe 1 – 3,4-р хороолол, Ахуй Үйлчилгээний ордны баруун талд Утас:99776473
2. Monbakery cafe 2 – Зүүн 4 зам Торгоны зам төв, Миний дэлгүүр дотор Утас: 99770643
3. Monbakery cafe 3 – Улсын Клиникын 1-р эмнэлэг Утас: 99773823

Салбарууд:
1. Номин УИД супермаркет
2. Номин River garden супермаркет- River garden хороолол
3. Номин плаза супермаркет- 3,4-р хороолол
4. Номин Өнөр супермаркет – 1-р хороолол
5. Номин Хан уул – АПУ-ын баруун талд Номин Агуулах дотор
6. Оргил Энкаунто супермаркет
7. Оргил Шилтгээн – Зайсан
8. Good Price supermarket – Хүүхдийн 100
9. Good Price supermarket – Zaisan Square
10. Good Price supermarket – Их Монгол хороолол
11. Fresco-1 supermarket – Богд ар хороолол
12. Миний Хайпермаркет- Нарны зам дагуу Замын цагдаас зүүн тийш
13. Home plaza-2 supermarket-Дүнжингарав хороололын баруун талд

Ninjee & Saraa

Ninjee & Saraa Shop

2007 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа “NINJEE” хувцас захиалгын газар нь 2013 оноос албан ёсоор “NINJEE’S TAILOR” брэнд болон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Гадаадын импортыг орлох костюмны хослол, гадуур хувцас, гоёлын пальтон зэргийг үйлдвэрлэх, эх орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ажлын байр бий болгох зорилготой ажиллаж байна. Манай хамт олон социализмын үеийн болон орчин үеийн европ стандарыг бүрэн эзэмшсэн мастер оёдолчин, эсгүүрчдийн бүрэлдэхүүнтэй.
Сүүлийн 3 жил монгол эр хүний биеийн онцлогт тохируулан дэлхийн загварын чиг хандлагад тохирсон, хамгийн өндөр үнэтэй гар эсгүүрийн аргачлаар костюмны хослол, гадуур хувцас, гоёлын пальтон, бүх төрлийн европ хувцасыг захиалагчийн хүсэлтэнд нийцүүлэн урлаж байна.

Arco Valeno Mongolia Tailor Shop

Arco Valeno Shop

Arco Valeno брэнд нь таны биенээс хэмжээ аван таны биеийн онлцогт тохирсон өдөр дутамын болон хуримын хослолыг захиалгаар хийж үйлчилж байна.

 

Та манай хуримын багцаас сонгон захиалснаар
Захиалгын хослолын өмд 1ш + пиджак 1ш + Захиалгын сорочик 1ш + Эрвээхэй зангиа 1ш + Энгэрийн алчуур 1ш + Arco Valeno брэндийн хосын хувцасаа өмсөн хуримын дурсгалын зурагаа авахуулахаас гадна хуримын үйл ажиллагаа дууссаны дараа энгийн хослол болгох боломжтой.
Ингэснээр та хуримдаа өөр ямар нэгэн хүний хослолыг түрээслэж өмсөлгүйгээр өөрийн хослолоороо 2 өөр мэдрэмжийг мэдрэх боломжтой.

premier tailor

Premier Tailor

Herno бренд нь 70 гаруй жилийн түүхтэй Дэлхийн тансаг зэрэглэлийн бренд бөгөөд зөвхөн эрэгтэй эмэгтэй гадуур хувцас үйлдвэрлэдэг юм. Нано технологи болон Сарториа хэв шинжийг хувцсандаа агуулдгаараа онцлог билээ. Тус бренд-ийн өвөл зуны шинэхэн коллекцууд манай дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж байна.

BRB

BRB

Арга хэмжээ төлөвлөлт, зохион байгуулах
Тоног төхөөрөмжийн түрээсийн цогц үйлчилгээ

Event management & Planning
Stage & Equipment Rental
LED Screen Merchandise
Арга хэмжээ төлөвлөлт , тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ: Бүх төрлийн хурал, үзэсгэлэн экспо, шоу тоглолт, хурим найр, ойн баяр, нээлт хаалтын арга хэмжээнүүдийг цогцоор нь төлөвлөн зохион байгуулдаг. Түгээмэл хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд болох:
– LED дэлгэц
– Хөгжим
– Гэрэл
– Тайз засал
– Эх бэлтгэл (дизайн)
– Хэвлэлт , тогтоолт
– Чимэглэл зэргийг түрээсийн үйлчилгээнд харилцагч нартаа цогцоор нь санал болгодог #1 арга хэмжээний компани.
Медиа сурталчилгааны суваг: Улаанбаатар хотод 40 гаруй томоохон аж ахуйн нэгжүүдэд 80 гаруй сурталчилгааны дижитал ухаалаг дэлгэцүүд байршиж байна.

D-LIght Mongolia

D-LIght Mongolia

“DLIGHTS” ХХК нь 1996 оноос үйл ажиллагаагаа эхэлж, мэргэжлийн чадварлаг инженер техникчдээр багаа бүрдүүлэн Монголын урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн билээ. Бид соёл урлаг, шоу тоглолт, бизнес, спорт болон бусад бүхий л салбарынхантай хамтарч ажилладаг бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудын өндөр чанартай дууны тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг,лэд дэлгэц ,тайз, карказ, тусгай эффектүүдийн төхөөрөмжүүдээр мэргэжлийн өндөр түвшинд үйлчилж, түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм.

LED ID Co.,Ltd

LED ID Co.,Ltd

Таны төсөөллийг бодит болгох мэргэжлийн баг 2019 оны шинэ загварын хуримын чимэглэлийг санал болгож байна.

ManoE Inc. Mongolia

ManoE

ManoE үнэт эдлэлийн дэлгүүр нь хуримын хос бөгж болон сүйн бөгжний 160 гаруй төрлийн өргөн сонголттойгоор захиалга авч байна. Мөн та бүхэн манай Япон мэргэжилтнүүдээр, Япон технологиор өөрсдийн хүссэн загвараар бөгжөө захиалан чанарын өндөр түвшинд урлуулах боломжтой.

 

“МanoE” бренд нь хэрэглэгчиддээ өөрийн сонгосон болон санал болгох үнэт эдлэлийн загвараа олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тусламжтайгаар хүссэн хэмжээ, хийцтэйгээр захиалан авах боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Манай корпораци нь үнэт эдлэлийг цутгахаас эхлүүлээд хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлээ маш нарийн технологийг ашигладаг. Өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн хажуугаар Япон болон Европын бренд бүтээгдэхүүнүүдийг захиалгаар урлаж хийдэг юм.

Улаанбаатар хотод өөрсдийн албан ёсны салбар дэлгүүрийг нээж байгаа нь Монголын хэрэглэгчиддээ Японы үнэт эдлэл үйлдвэрлэлийн технологийн чадвар, дарханы урлалыг хүргэх зорилготой юм.

Үйлдвэрээс шууд салбар дэлгүүрүүддээ бренд бүтээгдэхүүнүүдээ хүргүүлэн борлуулдаг учир үйлчлүүлэгчдэд маш том давуу талыг олгодог юм.

Бүтээгдэхүүний үнэ, загвар, хийц гээд бүх шинж чанаруудыг нь үйлчлүүлэгч бүртэйгээ харилцан тохиролцож, үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрэхүйц, дэлхийд цорын ганц, зөвхөн тухай үйлчлүүлэгчид зориулсан өндөр чанарын үнэт эдлэлийг бүтээх боломжийг олгодог юм.

Өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийг үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хийж бүтээдэг Японд ч ховор байдаг энэхүү үйлчилгээг Монголын хэрэглэгчиддээ илүү ойртож, тэдний хэрэглээ, хүслийг биелүүлж ажиллаж байна.

Мөн түүнчлэн бүх бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрийн үнээр борлуулж байгааг та бүхэндээ мэдэгдэхэд таатай байна.

Uran gan

Уран гар

Бид байгалийн цэвэр чулуу болон бусад металаар гоёл чимэглэлүүдээ урладаг бөгөөд таны хүссэн дизайнаар гоёл чимэглэлийг урлан үйлчилнэ.

URAN jewelry

URAN jewelry

URAN гоёл чимэглэлийн брэнд нь Монголчуудын эрт үеэс гоёл чимэглэл, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн хээ угалз бэлэгдэл, байгалийн чулууг, үнэт метал, дарханы ухааныг дэлхийд таниулж, дэлхийн гоёл чимэглэлийн түүхий эд, загварын хандлага, өнөө үеийн хэрэглэгчдийн хэв маяг, хэрэглээнд нийцүүлэн дахин давтагдашгүй загварын гоёл, чимэглэлийг урлах зорилготой.