Her tür spor dalında bahis yapma imkanı sağlayan bahsegel geniş bir kategoriye sahiptir.

Canlı rulet masalarında kazanma oranı rulet türüne göre değişir, bettilt giriş bu farkları detaylı açıklar.

Global RTP ortalaması %95.2 iken, bettilt giriş slot oyunlarında bu oranı %97’ye çıkarmıştır.

Mobil rulet oyunları, bettilt giriş uygulaması üzerinden rahatlıkla oynanabilir.

newyork

Newyork street restaurant

Newyork Street restaurant

Төрсөн өдрийн захиалга авч байна. 🎂🎂🎂
✅ Төрсөн өдрийн сэт бүрд 2 цаг караоке үнэгүй 🤞

✅ Төрсөн өдрийн сэт бүрд бэлэгтэй  🤞
✅ 3 өнгийн сонголтоор ширээ засалт үнэгүй 🤞

✅   Лхагва гариг бүр Ladies Night / Cover дуучин/

✅  Баасан гариг бүр / Амьд хөгжмийн хамтлаг/

 

✅ 80-100 хүртэлх хүний багтаамж бүхий өвөрмөц тансаг ресторан
✅ Мэргэжлийн DJ
✅ Автомашины зогсоол
✅ Тансаг амт, мэргэжлийн үйлчилгээ
✅ Хөгжим техник
✅ 3-4 цаг үнэгүй
✅ Хаяг: Хан-Уул дүүрэг 20-р хороо Мишээл Стрийт энтертайнмент гудамж #NEWYORK_STREET ресторан
☎️ Утас: 7010-2838 8008-2838

 

heels&ties

Heels&Ties Ballroom

Манайх 350 хүний багтаамжтай бүх төрлийн хүлээн авалт, найр, хуриманд тохиромжтой эрхэмсэг тохижилт бүхий 1-р зэрэглэлийн ресторан юм. Зориулалтын хувцасны өрөө, мэргэжлийн тогоочын амт чанартай хоол, тусгай чимэглэл болон бүжгийн том талбайтай. 150 аас дээш хүнд бид тоглолт сонголтоор бэлэглэж байна. Хүлээн авалтын багц 64000₮, 69000₮ болон 84000₮-ын үнэтэй. Хаяг: Зүүн 4 зам, Соманг Плаза, 7 дугаар давхар Захиалгын менежер
jojobaby event

JOJOBABY Event hall

Тав тух тохилог орчинд хүүхдийн бүх төрлийн арга хэмжээ хүлээн авна.

Хайртай үрсийнхээ хамгийн нандин мөчүүдийг үлгэрийн мэт тэмдэглэхийг хүсвэл бидэнд хандаарай 🥳🥳🥳
Бид таны хүсэл сонирхолд нийцүүлэн орчин үеийн шийдлээр чимэглэн бэлтгэж, амтат хоолоор үйлчлэх болно 🤩🤩🤩

Jojo Baby – Дурсамж бүтээх ордон

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ 9-р сарын 21-нээс хичээллүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр их, дээд сургуулиудыг есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Ц.Ганзориг:

Хил дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээ, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горим буюу та бидний амьдрал халдвараас өмнө байснаар явуулах шийдвэр гаргалаа. 9 дүгээр сарын 16-наас эхлээд урлаг спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтад орсон байсныг хэвийн горимд шилжүүлж ажиллуулахаар боллоо. Есдүгээр сарын 21-нээс эхлээд  бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ. Их дээд сургуулиудыг 10-р сарын 4 гэж тооцоолж байсан бол 9 дүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно

Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол 68 мянган төгрөг тушаана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог.

Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд товлогдсон тул иргэдийн шилжих хөдөлгөөнийн наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал зогсоох шийдвэрийг УБЕГ-аас гаргажээ.

2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр нь Ням гараг тул иргэд 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу Баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.

Хуулийн заалт:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн

  • 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж,
  • 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заажээ

Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс www.ikon.mn

Хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтжээ

Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Явган зорчигчийг мөргөж амийг нь хохироогоод зугтсан хэрэг гарлаа.

Тодруулбал, өнөөдөр буюу 2020.08.12-ны өдрийн 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч, 25 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.

Уг жолоочийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.

Гэрэл зургийг ТЦА

Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх,  шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТЦА www.ikon.mn

Цар тахлын улмаас Их Британийн эдийн засаг түүхэндээ хамгийн гүн хямарчээ

Их Британи улсын эдийн засаг тоон үзүүлэлтүүдээ бүртгэж эхэлсэн 1955 оноос хойших хамгийн гүн хямралтай тулгарсныг өнөөдөр зарласан статистик мэдээлэл харуулжээ.

Хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр Британийн эдийн засаг ингэж унаж байсан юм.

Энэ оны хоёрдугаар улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20.4 хувиар буурсан нь 1955 оноос хойших хугацааны хамгийн гүн уналт болжээ.

Нэгдүгээр улиралд энэ үзүүлэлт 2.2 хувиар буурч байв.

Эдийн засагчид хоёр улирал дараалан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ агшихыг албан ёсоор эдийн засгийн хямрал гэж үздэг.

Британид гуравдугаар сард коронавирусийн тахал дэгдэж, бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоож байв. Дөрөвдүгээр сард тус улс бүтэн хорио цээрийн дэглэмд байсан тул эдийн засаг нь хамгийн их унасан байна.

Харин тав, зургаадугаар саруудад бага багаар сэргэж эхэлжээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын уналтыг дараагийн саруудын сэргэлт нөхөх боломжгүй байв.

Өнөөдрийн байдлаар Их Британид коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 313,402 хүрч, 46,611 хүн нас бараад байна. Нас барсан хүний тоо нь дэлхийд дөрөвт бичигдэх, Европ тивд нэгдүгээрт бичигдэх муу үзүүлэлт юм.

 

Эх сурвалж:  www.ikon.mn

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

ММСУХ-ны цахим хуудсаас авав

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар цагдан хорьсон мэдээллийг Авлигатай тэмцэх газар баталгаажууллаа.

Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон үндэслэлээр АТГ-аас эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байсан талаар бид өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан билээ.

Х.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийг эргэн сануулбал, түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэвч түүний зээл хүндэрсэн талаар Хөгжлийн банк мэдээлж байсан. Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан билээ.

Source: www.ikon.mn

Япон улсын ерөнхий сайд Хирошима хотод хэлсэн үгээ Нагасаки хотод давтсан гэж шүүмжлүүлжээ

Саяхан Япон улсын Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэрсний 75 жилийн ой тохиосон юм.

Тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо гурван өдрийн зайтай хоёр хотод болсон дурсгалын арга хэмжээнүүдэд оролцохдоо нэг үгээ давтаж хэлсэн гэж атомын бөмбөгний дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүст шүүмжлүүлжээ.

Зохиолын хулгайг илрүүлдэг аппликэйшнээр шалгахад Ням гарагт Абэгийн Нагасакид хэлсэн үг нь гурван өдрийн өмнө Хирошимад хэлсэн үгтэй 93 хувь давхцсан байна.

Зөвхөн хотуудын нэрийг сольж, гамшгийн дараах сэргээн босголтын тоо баримтуудыг хот тус бүрт өөрөөр хэлснээс бусад хэсэг нь адилхан байжээ.

1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын армийн нисэх онгоц Хирошима хотод атомын бөмбөг хаяхад 140,000 орчим хүн нас барсан бол наймдугаар сарын 9-ний өдөр Нагасакид хаяхад 74,000 хүн амь үрэгдсэн юм.

“Жил бүр нэг үйл явдал давтагдаж, ахиц дэвшил гарахгүй байна. Тэр ямар ч утгагүй зүйл ярьж, зөвхөн Хирошима нэрийг Нагасакигаар сольдог. Тэр атомын бөмбөгний гамшгаас амьд үлдсэн хүмүүсийг үл тоож байна” гэж Нагасаки дахь амьд үлдэгсдийн зөвлөлийн дарга Коичи Кавано ярьжээ.

Атомын бөмбөгний гамшгаас амьд үлдсэн иргэд амьд ахуйдаа Япон улсыг цөмийн зэвсгийг хориглох олон улсын гэрээнд нэгдэхийг харах хүсэлтэй байдаг.

Жил бүрийн ойн арга хэмжээний үеэр энэ шаардлагаа засгийн газарт тавьдаг юм.

Гэвч АНУ-ын цөмийн зэвсгийн хамгаалалтад аюулгүй байдлаа даатгадаг Япон улс 2017 онд НҮБ-ын ерөнхий чуулганаар батлагдсан цөмийн зэвсгээс татгалзах гэрээнд нэгдээгүй байна.

Өнгөрсөн онд амьд үлдэгсдийн төлөөлөл ерөнхий сайд Абэ Шинзог Нагасаки дахь бөмбөгдөлтийн түүхийг харуулсан музейг үзэхийг урьж байв. Гэвч Абэ тэдний хүсэлтийг сая биелүүлээгүй өнгөрсөн байна.

Саяхан атомын бөмбөгний цохилтод өртсөн бүсээс гадна амьдарч байсан ч цацраг идэвхит бодисд хордсон цөөн иргэнд эрүүл мэндийн тэтгэлэг олгохыг дэмжсэн шийдвэрийг Японы шүүх гаргасан юм.

Абэгийн засгийн газар энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн нь бас шүүмжлэл дагуулж байжээ.

 

Эх сурвалж: Mainichi Shimbun

 

Ерөнхий боловсролын хувийн сургуулиуд ШИНЭ ЭЛСЭГЧДЭЭ цахимаар бүртгэж байна

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ.

Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр энэ хичээлийн жилд 39,439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.

Энэ жил дэлхий дахинд дэгдсэн цар тахлын улмаас Ерөнхий боловсролын улсын сургуульд шинээр элсэгчдийг цахимаар бүртгэж буй.

Харин хувийн сургуулиудын бүртгэлээ өөрсдөө зохион байгуулж байгаа юм.

“Хувийн сургуулиудаас Шинэ Монгол, Орчлон, Оюунлаг, Сант, Бритиш, Орхон Хасү зэрэг зургаан сургууль хамгийн эрэлттэй байдаг” гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Мэдээллийн сан, статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Т.Батбаяр хэллээ.

Тэрбээр “Тухайн сургуулиуд жил бүр ойролцоогоор,

  1. Шинэ Монгол сургуульд 120,
  2. Орчлон сургууль -130,
  3. Оюунлаг сургууль-130,
  4. Сант сургууль-140,
  5. British School of Ulaanbaatar -60
  6. Орхон хасуй-80 сурагч шинээр элсүүлдэг гэх мэдээлэл байна” гэсэн юм.

Мэдээллийн дагуу эрэлт ихтэй сургуулиудтай холбогдоход дөрөв нь буюу Орчлон, Оюунлаг, Сант, Орхон-Хасү зэрэг сургууль нэгдүгээр ангийн элсэлтээ авж дууссан гэдгийг албаныхан мэдээлэв.

Иймд Шинэ Монгол болон British School of Ulaanbaatar сургуулийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг тодруулав.

Шинэ Монгол

Шинэ Монгол сургууль энэ хичээлийн жил 72 сурагч элсүүлэх бөгөөд элсэлтийн журмаа боловсруулжээ. Тодруулбал, тус сургуульд бүртгүүлэгчээс ярилцлага авч, ярилцлагын дүнг харгалзан элсүүлэхээр журамд заасан байна.

2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэгчдээ 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 14-ний 14:00 цагийн хооронд http://202.131.236.59/shinemongol хаягаар бүртгэж байна.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  • Бүртгүүлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх.
  • Бүртгүүлэгчийн овог нэрийг кирилл үсгээр бичиж, регистрийн дугаарыг алдаагүй зөв оруулах. /Бүртгүүлэгчийн регистрийн дугаараар цахим бүртгэлд нэг л удаа бүртгүүлэх боломжтойг эцэг эх, асран хамгаалагч анхаарах хэрэгтэй/
  • Цээж зургийг оруулах /сүүлийн 3 сард авахуулсан байх, зургийн файлын төрөл – jpeg, png, jpg байж болно/
  • Бүртгүүлэгчийн эцэг, эх асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих.
  • Бүртгүүлэгчийн эцэг эх, асран хамгаалагч нь “Та хүүхэдтэйгээ хамт тоглосон хөгжилтэй өдрүүдийн тухай”, “Та хүү, охиндоо нэр хайрласан бэлгэшээлт өдрийн дурсамж, “Таны мэдэх Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн тухай” гэсэн сэдвийн аль нэгийг сонгон 200-250 үгтэй эсээ бичиж word эсвэл pdf файлаар оруулах.
  • Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг бөгөөд бүртгэлийн хураамжийг цахимаар бүртгүүлэх явцдаа QPAY үйлчилгээг ашиглан QR код уншуулан төлнө.
  • Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургууль эсвэл Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн зөвхөн нэгийг сонгож бүртгүүлнэ. Хоёр сургуулийн бүртгэл зэрэг явагдаж, ярилцлага нэг өдөр болно.
  • Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтэрч ярилцлагатай холбоотой аливаа мэдээллийг шуурхай авах эрх үүснэ.
  • Бүртгүүлэгч нь цахим бүртгэл хаагдсаны дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний 15:00-16:00 цагийн хооронд бүртгэлийн дугаар, ярилцлагад оролцох цагийн хуваарийг бүртгэлийн хуудаснаас харах боломж нээгдэнэ.
  • Бүртгүүлэгч нь ярилцлагад оролцохоор ирэх үедээ цахим бүртгэлийн системээс “Бүртгэлийн хуудас”-ыг хэвлэн авчирна.

Ингээд наймдугаар сарын 16-ны өдөр 09:00-19:00 цагийн хооронд бүртгүүлэгчидтэй хийх ярилцлага болно.

Ярилцлагад бүртгүүлэгч заавал өөрийн биеэр очих бөгөөд бүртгүүлэгч нь сургуульд ороогүй тул бичиг үсэг, тоо тоолол, унших чадвар зэргийг шалгахгүй, хөндлөнгийн комиссын бэлтгэсэн асуултын дагуу харилцан ярилцана.

Ярилцлагын үргэлжлэх хугацаа нэг хүүхдэд 10 минут байх юм байна. Мөн ярилцлага болох өдөр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар ч журамд заажээ. Журмыг ЭНДЭЭС  үзнэ үү.

Ярилцлагын дүнг мэдээлэх хугацаа:

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9:00 цагт гаргаж бүртгүүлэгчийн хувийн дүнг бүртгэлийн хуудас уруу илгээж, нэгдсэн дүнг сургуулийн new.shinemongol.edu.mn хаяг болон “Шинэ Монгол сургууль фэйсбүүк хуудсанд байршуулна.

Элсэн суралцах батламж олгох:

Ярилцлагад тэнцсэн, сургуульд элсэн суралцах шийдвэрээ гаргасан хүүхдүүдэд 2020 оны 8-р сарын 18-ны өдрийн 10:00-16:00 цагт элсэгчдэд онооны дарааллаар батламжаа гардуулна. Хүүхэд, эцэг эхийн хамт урьдчилан өгсөн хуваарийн дагуу ирнэ.

Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 777755999929432994110838 дугаараас 10:00-17:00 цагийн хооронд холбогдож лавлагаа авч болно.

Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ 9901209785162358 дугаарт холбогдож мэргэжлийн зөвлөгөөг 10:00-17:00 цагийн хооронд авч болох юм.

British School of Ulaanbaatar

British School of Ulaanbaatar сургууль нэгдүгээр ангийн элсэгчдээ есдүгээр сарын 10-ныг дуустал бүртгэж буй бөгөөд Их Британийн боловсролын хөтөлбөрийн дагуу таван настай сурагчдыг элсүүлдэг аж.

Мөн сургалтын системийн дагуу бүх хичээл Англи хэл дээр явагддаг тул элсэн ороход хэлний түвшин тогтоох шалгалт болон ярилцлага авсны үндсэн дээр элсүүлэх юм байна.

Сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүд admission@britishschool.edu.mn и-мэйл хаягаар эсвэл 7004-7788 дугаарын утсаар холбогдон элсэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Фэйсбүүкийн захирал хөрөнгийнх нь хэмжээ $100 тэрбумыг давсан гурав дахь хүн боллоо

Mark Zuckerberg

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сүүлийн өдрийн арилжааны үеэр Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ өсөж, гүйцэтгэх захирлынхаа хөрөнгийн хэмжээг анх удаа $100 тэрбумд хүргэжээ.

Марк Зукербэргээс өмнө зөвхөн Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос, Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс хоёр $100 тэрбум давсан хөрөнгөтэй байв.

Зукербэрг нь дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийн 13 хувийг эзэмшдэг. Цар тахлын үеэр хүмүүсийн хоорондоо зайнаас харилцах хэрэгцээ нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсөхөд нөлөөлжээ.

Саяхан бас тус компани Хятадын TikTok үйлчилгээтэй ижил төстэй Reels үйлчилгээг Инстаграм сүлжээндээ нээсэн нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

Зукербэрг өмнө нь Фэйсбүүкт эзэмшдэг хөрөнгийнхөө 99 хувийг амьдралынхаа туршид буяны үйлсэд зарцуулахаа мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

www.ikon.mn

УБ-Дархан чиглэлийн 204 км авто замын 90.58 км-ийг нь энэ онд дуусгах боломжгүй болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил одоо хүртэл дуусаагүй, удаашралтай байгаад ЗТХЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулга тавьсны дагуу ЗТХ-ийн сайд Л.Халтар хариу ирүүлжээ.

Асуулгын хариуг товчлон хүргэж байна.



Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 2019 оны 3-5 дугаар саруудад зохион байгуулснаар дараах гэрээг байгуулжээ.

Хүснэгт 1. Сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан таван багц гэрээ.

Багцын

дугаар

Авто замын чиглэл. урт Гүйцэтгэгч байгууллага Г эрээний үнийн дүн /ам.доллар/ Гэрээ

байгуулсан

огноо

Багц 1-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж 13,064,749.90 2019.06.12
Багц 1-2 Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто эам БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп 13,777,743.90 2019.06.14
Багц 1 -3 Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп 14,491,347.09 2019.06 14
Багц 1-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг грүпп 11,710,750.58 2019.06.14
Багц 1-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам БНХАУ-ын Чайна Жео- Инженеринг Корпораци 9,834,336.56 2019.06.12
Нийт дүн 62,878,928.03

Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар заасан ба 2019 оны 06 дугаар сарын 21-нд зам барилгын ажил эхэлж, жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв. Энэ дагуу 2019 онд нийт зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч нийт ажлын 25.1 хувийг гүйцэтгэжээ. Энэ үеийн гүйцэтгэл

  • Багц 1 хэсэг – 45.74%
  • Багц 2 хэсэг 9.49%
  • Багц 3 хэсэг 39.27%
  • Багц 4 хэсэг 5.30%
  • Багц 5 хэсэг 24.60%-ын ажлыг тус тус гүйцэтгэсэн.

Замын ажлыг 2019 оны 06 сарын 27-ноос 11-р сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхэд 5 үндсэн гүйцэтгэгч, дотоодын 24 туслан гүйцэтгэгчийн 1,144 (гадаад-238, дотоод-906) хүн 627 машин, техник, тоног төхөөрөмжтэйгөөр ажилласан.

Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорсонд цаг агаарын хүндрэл болон бусад хүчин зүйлүүд байсан ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулаптын хангалтгүй байдал нөлөөлсөн гэжээ. Тодруулбал, барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг группт удаа дараа ажлыг эрчимжүүлэхтэй холбогдох зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгч ажилласан боловч үр дүн гараагүй.

Иймд тус компанитай хариуцлага тооцох, гэрээг цуцлах санал, хүсэлтийг холбогдох журмын дагуу төслийг санхүүжүүлэгч АХБ-нд удаа дараа тавьсан. АХБ-аас зам барилгын ажлын гэрээг цуцлахад гарч болзошгүй эрсдэл /гэрээ цуцлах тохиолдолд дахин тендер зарлаж хугацаа алдах, гэрээний үнэ өсөх, гүйцэтгэгч байгууллагаас гомдол гарах тохиолдолд олон улсын арбитраар шийдвэрлэгдэх ба хэрэг шийдвэрлэгдэх хүртэл тендер зарлах боломжгүй болох гэх мэт/ байгааг зөвлөж анхааруулсан байна.

113.53 км авто замын хөдөлгөөнийг арванхоёрдугаар сард нээхээр төлөвлөсөн

2020 оны тухайд коронавирусийн халдвар гарсан ч зам барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлэх хүрээнд нэн тэргүүн ээлжинд шаардлагатай инженер, техникийн 105 гадаад ажиллах хүчийг тусгай горимоор авчирч, ажлыг эхлүүлэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т тавьж холбогдох шийдвэрийг гаргуулснаар гуравдугаар сард Монгол Улсад ирүүлэх бэлтгэл хангасан байсан ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хойшилсон. Тиймээс 3 дугаар сарын 15-ны өдрөөс дотоодын туслан гүйцэтгэгч болон үндсэн гүйцэтгэгчийн монгол ажилчдын хүчээр замын ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн байна.

Багц 1, 3, 5 дугаар хэсгүүдэд түр замын ажлын засварыг гуравдугаар сарын 15-нд, үндсэн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-нд эхлүүлэв.

Дээрх багц хэсгүүдэд 2020 оны зам барилгын ажил эхэлснээс хойш 2020 оны 8 дугаар сарын 1-ийг хүртэлх зам барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг доорх хүснэгтэд харуулав.

Багц хэсэг 2019 оны ажлын гүйцэтгэл 2020 онд хийж гүйцэтгэсэн ажил 2020.08.01-ний байдлаарх ажлын гүйцэтгэл
1. Багц 1-1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам 45 52% 7.61% 53.13%
2 Багц 1-3: Урьханаас Сумбэрийн уулзвар хүртэлх 45 74 км авто зам 39 27% 3.64% 42.91%
3. Багц 1-5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам 24.60% 13.59% 38.19%

Харин Багц 2 болон Багц 4 хэсгийн 2020 оны зам барилгын ажилд ахиц, үр дүн гараагүй байна.

Зам барилгын ажлын Багц 2 хэсэгт ерөнхий гүйцэтгэгч нь “Койн ТТБХ” ХХК-тай газар шорооны ажлын гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Тус компани нь 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын талбайд гарч, газар шорооны ажлыг эхлүүлсэн хэдий ч үндсэн гүйцэтгэгчээс санхүүжилт хийгдэхгүй байгаа шалтгаанаар гүйцэтгэл хангалтгүй байгаа бол Багц 4 хэсэгт туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулах компани олдохгүй байгаа шалтгаанаар ажил эхлээгүй байна.

Зам барилгын ажлын багц хэсэг тус бүрт нийтлэг тулгамдаж буй асуудал нь үндсэн гүйцэтгэгч байгууллагын шийдвэр гаргах удирдах ажилтан, санхүүгийн ажилтан, голлох инженер техникийн ажилтан ажлын талбайд байхгүйгээс санхүүжилт, голлох материалын хангамж саатаж, түүнчлэн туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын шийдвэр маш удаан гарч ажлын хэрэгжилтэд саад учруулж байгаа аж.

Иймд гадаад ажиллах хүчийг үе шаттайгаар тусгай горимоор Монгол Улсад нэвтрүүлэх асуудлыг дахин холбогдох байгууллагуудад тавьж, эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан 2020 оны 7 дугаар сарын 9-нд холбогдох журмын дагуу Монгол Улсад оруулж ирэн барилгын ажлын талбайд ажиглан тусгаарлаж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тусгаарлалтаас гарган ажилд нь оруулсан байна.

Хоёрдугаар ээлжийн нийт 7 гадаад ажилтныг 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад оруулж ирэн тусгаарлаж байгаа ба 3-р ээлжийн 16 гадаад ажиллах хүчийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч болох “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”-ийн байрлах нутаг дэвсгэр болох БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19-ийн дахин дэгдэлтийн улмаас онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон байгаа тул гадаад ажиллах хүчийг Монгол Улсад оруулж ирэхэд хүндрэл гарч байгаа талаар гүйцэтгэгчээс мэдэгдээд байна.

Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд

  • Багц 1 хэсгийн 37.26 км
  • Багц 3 хэсгийн 45.74 км
  • Багц 5 хэсгийн 30.53 км

буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин Багц 2 хэсгийн 45.5 км болон Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замыг ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.

Тиймээс энэ хэсгийн үндсэн болон тур замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байгаа аж. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгааг мэдэгджээ.

Зураг. Тайлбар бүрэн эхээрээ

source: www.ikon.mn

Эр бэлгийн эс хэрхэн сэлдгийг 350 жилийн дараа эрдэмтэд илрүүлжээ

Хүний эр бэлгийн эс шингэн дундуур сэлсээр өндгөн эстэй нийлж, үр тогтдог. Энэ аялал нь маш хүнд хэцүү бөгөөд зүйрлэвэл өндгөн эсэнд хүрч үр тогтоох нь Эверестийн оргилд гарахтай ижил ажээ.

Ойролцоогоор 50 гаруй сая эр бэлгийн эс өндгөн эс олж чадалгүй бүтэлгүйтдэг бол азтай цорын ганц нь амжилттай үр тогтоож, хүн төрдөг байна.

1677 онд эрдэмтэд анх эр бэлгийн эсийг нээсэн ч хүн хэрхэн бүрэлддэг тал дээр 200 жил маргасан гэдэг.

Эрдэмтэд сүүлийн 350 жилийн турш эр эсийг сүүлээ хоёр тал руугаа ээлжлэн шидэх аргаар сэлдэг гэж итгэж байжээ.

Гэтэл саяхан орчин үеийн 3D микроскоп ашигласан эрдэмтэд эр бэлгийн эсний сэлэх арга өөр болохыг анх удаа илрүүлсэн байна.

Ийм олон жилийн дараа үүнийг нээсэн нь өмнө нь зөвхөн 2D микроскоп ашиглаж байснаас гадна эр эсүүд маш өндөр хурдтай сэлдэг, түүнийг нь ажиглах боломж эрдэмтдэд байгаагүйтэй холбоотой. Тухайлбал эр эсүүд секунд хүрэхгүй хугацаанд 20 гаруй удаа сэлүүрддэг ажээ. Супер өндөр хурдтай камераар 55,000 гаруй зураг буулгаж, гурван хэмжээст орчинд хөдөлгөөнийг нь задлан шинжилсний дараа дээрх нээлтийг хийсэн байна.

Үнэндээ эр бэлгийн эс нь сүүлээ зөвхөн нэг тал руугаа шидэж сэлдэг ажээ. Гэхдээ энэ тохиолдолд эсүүд урагшлахгүй, нэг газраа эргэлдэх ёстой. Гэтэл эсүүд биеэ өрөмдөх хэлбэрээр эргэлдүүлж, урагш давших шилжилт хийдэг ажээ.

Өөрөөр хэлбэл нэг талт хөдөлгөөнөө ийм аргаар тэнцвэржүүлдэг юм байна. Эр бэлгийн эсийг ийм өндөр түвшинд судалснаар эрүүл бус эсүүдийг илрүүлж, үргүйдлийн нууцыг тайлах боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

350 жил эрдэмтдийг төөрөгдүүлсэн өмнөх ойлголт:

Шинэ ойлголт:

Эх сурвалж: Business Insider, www.ikon.mn

АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн боловсронгуй газар доорх хонгилыг Мексикийн хилээс илрүүлжээ

Мексикээс АНУ-ын Аризона мужийн нутаг хүртэл байгуулсан, дуусгаж амжаагүй газар доорх хонгилыг хил хамгаалалтын алба илрүүлснээ зарлажээ.

Хар тамхи зөөвөрлөх зориулалттай байж магадгүй уг хонгил Мексикийн Сан Луйз Рио Колорадо хотоос эхлээд Аризона мужийн Сан Луйз хотын чиглэлд байгуулагдсан ч гарц нь газрын гадаргад ил гараагүй байсан гэнэ.

Хонгил байгуулсан газар нь хад чулуу ихтэй, ийм төрлийн байгууламж барихад тохиромжгүйд тооцогддог.

Гэсэн хэдий ч хонгил маш боловсронгуй хийцтэй, агааржуулалт, усны хангамжтай, төмөр замтай байсныг Холбооны Хил Хамгаалах Алба мэдээлжээ.

Хонгилын хийцийн чанар үнэхээр сайн байгаад гайхсан Аризона дахь Дотоодыг Аюулаас Хамгаалах департментын төлөөлөгч Энжел Ортиз “Магадгүй АНУ-ын түүхэнд бүтээгдсэн хамгийн нарийн, боловсронгуй хонгил энэ байх” гэж ярьсан байна.

Долдугаар сарын сүүлээр нэг иргэн хилийн ойролцоо газар цөмөрч, нүх гарсныг мэдээлснээр мөрдлөг шалгалт эхэлжээ. Газрын гадаргаас 7.6 метрийн гүн рүү камер оруулж шалгаад хонгил байгааг илрүүлсэн байна.

Хонгилын өргөн 1 метр, өндөр нь 1.2 метр байжээ.

Ямар зориулалттай байгуулсан, ямар багаж төхөөрөмж ашигласан нь тодорхой болоогүй байна. Гэмт этгээдүүд Мексикээс хар тамхи нэвтрүүлэх, хууль бус цагаачдыг хил давуулахад хонгил ашиглаж ирсэн олон жилийн түүхтэй.

Хоёр жилийн өмнө Аризонагийн энэ бүс нутагт хар тамхи зөөх зориулалттай бас нэг хонгил илрүүлж байжээ. Хонгилын төгсгөл Аризонагийн нэгэн түргэн хоолны газрын хаягдсан байрнаас олдсон юм.

Хилээс ердөө 180 метр зайтай KFC түргэн хоолны газрын байранд хонгилоос гарах гарц нь байжээ. Тус байрнаас хэд хэдэн багц метамфетамин, кокайн, геройн, фентанил зэрэг мансууруулах төрлийн бодисууд илэрсэн бөгөөд байрны эзэн Айван Лопезыг 2018 оны наймдугаар сард баривчилж, сүүлд долоон жилийн хорих ял оноожээ.

 

Эх сурвалж: Associated Press, www.ikon.mn

Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

Мягмар гарагт Ойрх Дорнодын Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болсноос 73 хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархджээ.

Хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байна. Хоёр дахь дэлбэрэлт нь илүү хүчтэй болж, агаарт улбар шар өнгийн асар том мөөгөн үүл үүсгэжээ.

Эрэг хавийн барилгууд газрын хөрстэй тэгшлэгдэж, Бейрут хот даяар хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна.

Ливаны эрүүл мэндийн яам одоогоор 73 хүн амь үрэгдэж, 3,700 хүн шархдсаныг бүртгэжээ.

Дэлбэрэлтийн чимээ Ливан орон даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд мэдрэгдсэн байна.

Бейрутын оршин суугчид дэлбэрэлтийг “атомын бөмбөг”-тэй зүйрлэн ярьжээ. “Атомын бөмбөг дэлбэрвэл ийм зүйл болох байх. Би амьдралдаа их юм үзсэн, гэхдээ ийм зүйлийг харж байсангүй. Бүр 1975-1990 оны иргэний дайны үеэр ч ийм дэлбэрэлт болж байгаагүй. Эрэг хавийн бүх байшин сүйрлээ” гэж Бейрутын уугуул 70 гаран настай Макрухи Ерганьян ярьж байна.

Түүний 91 настай авга ах дэлбэрэлтийн үеэр шархдаж, дараа нь нас баржээ.

Дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй ч боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалагдаж байсан байж болзошгүйг Ливаны аюулаас хамгаалах албаныхан мэдэгдсэн байна.

Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб өнөөдрийг буюу Лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна.

Хөрш Израйлийн засгийн газрын төлөөлөгч тус улс уг дэлбэрэлттэй ямар ч хамаагүйг мэдэгджээ.

Хэдийгээр Израйль нь Ливан улстай дайсагнасан харилцаатай байдаг ч тусламж үзүүлэх санал тавьсан байна. АНУ болон Ойрх Дорнодын улс орнууд Ливаны засгийн газарт эмгэнэл илэрхийлцгээжээ.

Сүүлийн саруудад эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Ливан улсад энэ дэлбэрэлт асар том гарз учруулж байна. Ливаны ерөнхий сайд гамшгийн дараах сэргээн босголтод тусламж үзүүлэхийг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудад хандан уриалжээ.

 

Эх сурвалж: AFP, www.ikon.mn 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг он дуустал өгөхөөр шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Видео:

Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа.

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ.

Баримталсан зарчим

  • Ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжлүүлнэ
  • Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ.
  • Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.
  • КОВИД-19-ийн үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа.

Монгол Улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан” гэлээ.

Төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

  • Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд дуусах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн
  • Нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр он дуустал үргэлжилнэ
  • Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
  • Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.
  • НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.
  • Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн ААНОАТ-ыг тэглэх шийдвэр үргэлжилнэ.
  • Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар тэглэсэн арга хэмжээ үргэлжилнэ.
  • Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тооцсон.

Ингээд авч үзвэл хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж байна.

ААНОАТ тэглэж байгаад 105 мянган ААН-ийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн салбарт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байна.

  • ЭМ-ийн салбарын ажиллагчдын хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэлд 71 тэрбум
  • Улирлын томуугийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөгийн зардал нэмж байгаа
  • Халдвар тээгч нартай нүүр тулан ажиллаж буй эрүүл мэндийн болон бусад салбарын ажиллагчдын цалин, илүү цагийн мөнгийг нэмж өгөх зардлыг суулгаж өгсөн.

Мөн ХӨСҮТ-ийн лаборатори, тоног төхөөрөмжид 3 тэрбум төгрөг нэмж өгөх асуудал байгаа.

2020 оны төсвийн алдагдлыг 3.8 их наяд төгрөгөөр тооцжээ

Орлого талдаа эхний хагас жил төсвийн орлого 2 их наядаар буурч байгаа. Цар тахалтай холбоотой татваруудыг тэглэсэнтэй холбоотой 3.4 их наядаар орлого тасрахаар байсан. Тиймээс энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцжээ. Энэ нь ДНБ-ий 9.8%-тай тэнцэх тооцоо гарсан байна. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа гэв. Хөтөлбөрийн зээлийг төсвийн дэмжлэг болгох хэлбэрээр оруулах замаар санхүүжүүлнэ гэж үзэж байгаа.

Мөн төсвийн ерөнхийлөгч захирагч нараас 118.2 тэрбум төгрөгийн зардлыг танахаар шийдвэрлэсэн байна. Үүнд бичиг хэрэг, томилолтууд, эд хогшил, тавилга, урсгал зардлууд гэх мэт тэвчиж болох зардлууд оржээ.

Мөн өнөөдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, зардлыг танах шийдвэрийн хүрээнд 524 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдэж байгааг Сангийн сайд хэллээ.

Энэ онд Монгол Улсын эдийн засаг 1% агших бол ирэх жил 7 орчим хувиар өснө хэмээн Сангийн яам тооцоолж, төсвийн тодотголоо боловсруулжээ.

“Гаднаас олгосон зээл тусламж буруу, зориулалт бусаар ашиглах боломжгүй”

Гаднаас олгож байгаа зээл тусламжийн мөнгийг буруу ашигласан байж магадгүй гэсэн хардалт нийгэмд байгаад тайлбар өглөө.

Гаднаас олгож байгаа зээл тусламж дараах хоёр хэлбэрээр зарцуулагддаг.

Төсвийн дэмжлэг

-Үүн дээр 302 сая долларын санхүүжилт авсан. Дэлхийн банк, АХБ, ОУВС-аас тус бүр 100 орчим сая доллар орж ирсэн. Энэ мөнгө УИХ-аар баталсан хэрэгжүүлж байгаа зардлыг санхүүжүүлдэг хөрөнгийн эх үүсвэр болоод ордог. Тиймээс буруу зүйлд зарцуулагддаггүй. ОУ-ын банк санхүүгийн хяналт хатуу байдаг.

Төслийн санхүүжилт

Тухайлбал, Налайхын авто зам, цэвэрлэх байгууламж гэх мэт. Олон улсын байгууллага өөрсдөө болж байна гэж үзвэл цаанаас нь санхүүжилтээ гаргадаг.

Буруу, зориулалт бусаар ашиглах боломжгүй. Өгч байгаа банк, санхүүгийн байгууллагууд хяналтаа тавьдаг гэлээ.

“У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд байгуулагдсанаасаа хойш олон улсын зах зээл дээр бонд гаргаагүй, дотооддоо үнэт цаас гаргаагүй явж ирсэн. Энэ хугацаандаа аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудад санал болгох платформыг блокчэйнд суурилан хийсэн. Ойрын хугацаанд танилцуулна гэж бодож байна” гэдгийг Сангийн сайд мөн хэллээ

Source: www.ikon.mn

katring

“Нинжин Хос Од” Катеринг

Манай компани нь 2015 оноос хойш уул уурхайн катерингийн үйл ажиллагааг хариуцан мэргэжлийн хамт олон 30-1000 хүний хоолны цагийн хуваарийн дагуу цэвэрч нямбай, амтлаг хоолоор үйлчилсээр ирлээ.

Бидний уриа – Манай баг хамт олон хамтран ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаа дотоод асуудлыг гадагш задруулахгүй нягт түншийн харилцааг баримтлан ажиллах уриатай.

Эрхэм зорилго – Чанартай тэргүүлэх үйлчилгээг үзүүлж, үйлччүүлэгчдийн сэтгэл ханамжийн дээд цэгрүү тэмүүлнэ.

Бидний туршлага

  • – 2015-2020 он хүртэл Дорноговьт байрлах Их говь энержи ХХК-ын нүүрсний уурхайн 100 хүний хоол
  • – 2020 оноос Өндөр Алтайн Зам ХХК зам ангийн 650 хүний тус тусдаа салсан 3 кемпийн хоолоор үйлчилж байна.
  • – Чойр хотод байрлах Фриендшип компаны нүүрсний уурхайн 100 хүний өглөө өдөр орой шөнийн хоол зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

UB City Hotel

UB CITY RESTAURANT

БУЯНЫ ХҮЛЭЭН АВАЛТ

Манай ресторан нь 200 хүртлэх хүнийг хүлээж авах хүчин чадалтай ба мэргэжлийн баг хамт олон, мэргэжлийн өндөр түвшинд, үнийн уян хатан саналтайгаар бүх төрлийн хүлээн авалтуудыг зохион байгуулж байна.

Бусад ресторантай харьцуулахад буяны хүлээн авалтаас орсон орлогийн тодорхой хувийг хүүхдийн сайн сайхны төлөө зарцууллагддаг болно. 

 

ХУРИМ, ҮСНИЙ НАЙР

Манай ресторан нь 200 хүртлэх хүнийг хүлээж авах хүчин чадалтай ба мэргэжлийн баг хамт олон, мэргэжлийн өндөр түвшинд, үнийн уян хатан саналтайгаар бүх төрлийн хүлээн авалтуудыг зохион байгуулж байна.

Урамшуулалд нь та энэ бүгдийг үнэгүй ав😀😉😎🤩

Морин хуурч

Ерөөлч магтаалч

🍾Гаднаас уух зуйлс оруулах эрх
🏫 Заалны бүрэн чимэглэл
🆓Заалны түрээс 4+1 цаг
🖥-Өндөр нягтаршилтай ЛЕД дэлгэц
👨🍳-Мастер тогоочийн гарын хоол
🚗-50-60 машины авто зогсоол
🎧-Мэргэжлийн DJ
💃-Бүжгийн талбай
🎬-Фото гэрэл зураг
Хаяг:ХУД 19р хороолол үйлчилгээний төвийн урд #UB_CITY_HOTEL#
 7️⃣0️⃣1️⃣3️⃣7️⃣7️⃣7️⃣8️⃣
Захиалга өгөх утас:8️⃣6️⃣1️⃣0️⃣3️⃣3️⃣1️⃣3️⃣
8️⃣8️⃣ 1️⃣0️⃣3️⃣3️⃣1️⃣3️⃣